БАГА ХУРАЛ: Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгож, бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
895502867_1636138794976070_1022211463049647372_n.webp

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдээс шийдвэрлэсний дагуу энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

1.    Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан

2.    Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох

3.    Бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

892697480_1668627604931414_6171576894287918101_n.webp

Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн 204 хорооны намын хороо тус бүрээс нэг төлөөлөгчийг бүх гишүүний хурлаар сонгосон. Төлөөлөгчдийн: 

-  65.1 хувь нь эрэгтэйчүүд

-  34.9 хувь нь эмэгтэйчүүд

-  12.2 хувь нь 18-34 хүртэл насны залуучууд

-  78.3 хувь нь 35-60 насныхан

-  9.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна.


d5813750-a903-45d9-b68e-04ef70a3ee2d.webp

Бага хуралд төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 89 настай, хамгийн залуу нь 18 настай байна. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хуралд намын ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн төлөөлөл сонгогджээ.

892009670_1133417402668367_8915018281988290243_n.webp


tenx-hd