“Солонго“ хорооллын эхний ээлжийн 2400 өрхөд ямар хүмүүсийг хамруулах вэ...

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 52 сек
110
legacy:tuluulye/solongo.jpg

ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Солонго-1, 2" 5002 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байгаа. Эхний 2400 айлыг хүлээн авах барилгын ажил 98 хувьтай явж байгааг өчигдөр Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэв.

Тэрбээр ""Солонго-1, 2" хорооллыг Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн. Иймд энэхүү "Солонго-1, 2" гэх нэршлийг өөрчилж "President буюу Ерөнхийлөгч" хотхон болгох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар саналаа өгч байгаа. Төслийн удирдлагын хороогоор хэлэлцүүлэгдээд нэршлийн асуудал явна. Энэ ондоо багтаад 2400 айл энэхүү хотхонд орох бололцоотой болж байна. 2026 оны найм, есдүгээр саруудад төсөл хэрэгжүүлэгч багийнхантай хамтран айлуудаа оруулах ажлыг түргэн шуурхай зохион байгуулах хүсэлт, саналаа тавьсан. 2026 оны 9, 10 дугаар саруудад эхний ээлжийн 2400 айл Засгийн газрын тогтоолоор батлагдсан Төрийн орон сууцыг иргэдэд түрээслэх, борлуулах дүрмийн дагуу орж эхэлнэ. Давхартаа 7-9 айл байхаар төлөвлөгдсөн байна. 41-53 м.кв 2-3 өрөө байруудтай. Орлогод нийцсэн зорилтот бүлгийн иргэд түлхүү орж болохоор орон сууц юм. Зам талбайн зохион байгуулалтын хувьд орчин үеийн технологи шаардлагад нийцсэн, орон сууцны хороолол энэ жил ашиглалтад орно. Ирэх онд 5002 айлаа бүрэн гүйцэт оруулах "President" хотхон бэлэн болсон байна" гэв.

Тус хотхонд хамрагдах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага:

Иргэдийн хүсэлтийг цаасаар бус зөвхөн цахим системээр буюу Хур, Дан системээр хүлээн авч, төрийн мэдээллийн нэгдсэн сантай уялдуулан шалгаруулах юм. Өмнө өгсөн хүсэлтүүд хүчингүй болж, бүгд шинээр бүртгүүлэх шаардлагатай. Мөн оролцогч нь өөрийн нэр дээр орон сууцгүй байх бөгөөд бүх мэдээллийг цахимаар илгээнэ.

Шинэ журмаар тодорхой бүлгүүдэд квот олгожээ. Үүнд:

Төрийн үйлчилгээний ажилтан (эмч, багш) – 25%

Төрийн албан хаагч – 15%

Ахмад настан – 18%

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – 10%

Мөн залуу гэр бүл, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүлүүдийг хамруулах зохицуулалтыг тусгасан. Гэвч нийт хүсэлт гаргагчдын тоо өндөр байх нөхцөлд эдгээр квот бодитоор хэр хүрэлцэх нь тодорхойгүй. Журмын дагуу төрийн орон сууцыг Түрээслэх, Түрээслээд өмчлөх, Газар, эд хөрөнгийг орон сууцаар солих, Дахин төлөвлөлтийн үед иргэдийг түр байрлуулах гэсэн дөрвөн хэлбэрээр ашиглуулах боломжтой болсон байна.

Мөн түрээслээд өмчлөх гэрээгээр орох иргэд таван жилийн дотор урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх ёстой. Энэ хугацаанд санхүүгийн боломж бүрдээгүй тохиолдолд дараагийн өрхөд боломж шилжих зохицуулалттай.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болормаа

    Таалагдлаа

  • Н
    Насаа

    Хүсэлтээ яаж илгээх вэ

  • Н
    Насантөгөлдөр

    Юу бүүрдүүлэх вэ

  • З
    Зочин

    Байртай болохыг хүссэн хүн бүхний хүсэл биелээсэй.Манайд авдаг цалин нь бага,байрны үнэ их өндөр байдаг шүү.

  • А
    Алтантариа

    түрээсийн байранд амьдардаг өөрийн эзэмшлийн байр байхгүй тэтгэвэр авдаг

  • З
    зочин

    Монгол нэр Солонго хороололоор нь нэрлээч юуны чинь President вэ?

  • З
    Зочин

    "Амьд бурхан Хүрэлсүх"хороолол гэе

  • С
    Соёлоо

    Ахмад настан яаж ямар линкээр бүртгүүлэх вэ

  • З
    Зочин

    Яаж хамрагдах вэ

  • D
    D.Enkhee 31jil emch meregjileer ajillaad 2018 ond

    Dashzaw Enkhee 65nastai emegtei mongol ylsiin irgen ylsad 31ajillasan shineer oron syytsan orj chadaagui odii hurtel tvreesiin bairand amidarch yawna i

  • З
    зочин

    солонго хороололд яаж хамагдах вэ