Б.Түвшин: АН Засгийн газарт орох асуудлыг хувь гишүүнийхээ хувьд дэмжихгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаараа дараах дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл сонсов. Мөн “Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай” тогтоолын төслийн мэдээлэл сонсов. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ерөнхий танилцуулгыг сонсов. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан хийж, гишүүдийн асуултад хариулсан байна.
Ингээд бүлгийн хурлын дараа АН-ын бүлгийн дарга Б.Түвшин дэд дарга нарынхаа хамт мэдээлэл хийлээ.



