П.Наранбаяр: Цалингийн нэмэгдлийн санхүүжилт бүрэн хийгдлээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:bolovsrolin yam/naranbayar/_K9A2889.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн нийт багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Оны эхний хоёр сард улсын татварын орлогын бүрдүүлэлт доголдсоноос шалтгаалан зарим сургууль, цэцэрлэгийн санхүүжилт дутуу олгогдсон байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар цалингийн нэмэгдлийн санхүүжилт улсын хэмжээнд бүрэн хийгдэж дууссан байна. Ингэснээр багш, ажилтнууд нэмэгдсэн цалингаа бүрэн авах нөхцөл бүрдэж, салбарын хэмжээнд хүлээлт үүсгээд байсан асуудал шийдэгдлээ" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Г.Сэргэлэнзул

    Нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлүүдийг бодож олгох уу

  • З
    Зочин

    Хоол унааны мөнгө өгөхгүй бгаа шдээ яах гэж ингэж худлаа ярьж бдын хувьсах зардлаараа санхүүждэг болсноос болсоноос хойш цхлин нэмэгдэх нь битгий хэл нэмэгдлээ ч авч чадахгүй бас байгуулага дээр орон тооны цомхтгол яваад эхлсэн шдээ яагаад ингэж попроод бдын бэ