ТОДРУУЛГА: Тэмээгээ эргүүлэхээр явсан цэрэг мотоциклоос унаж бэртэн олон хоног хээр байсан тул сульдалтын байдалтай байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:tsanjidphoto/8855.jpg

Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч Г.С 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа явуулж, Онцгой байдлын агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас тусламж үзүүлсэн. Алба хаагчийг өнөөдөр 20:00 цагийн орчимд эсэн мэнд олоод байна.

Г.С тэмээгээ эргүүлэхээр явахдаа албаны мотоциклтой явсан бөгөөд мотоциклоос унаж гэмтсэн байжээ. Түүнд яг одоо эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж. Биеийн байдал тогтвортой байгаа ч олон хоног хээр байсан тул бие нь сульдсан байдалтай байгааг албаныхан хэллээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    4кмт байгаа тэмээ эргүүлэхээр яваад төөрнө гэж юу байхав энэ өдрүүдэд шуурга салхигүй тогтуун байсан, мотоцикль унах боломж гарсан дээр жолоо цулбуургүй л давхиа биз,

  • З
    Зочин

    мото той хүний ул мөр хилийн бүсэд хаа ч тодорно. Эрэл ялангуяа хил.зөргчийн үед ийм байх уу.Сургалт ,онол хаа явна хилийнхэн минь ээ