Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио пүрэв гарагт 16:00 цагт дуугарна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:ontsgoi/dohio.jpg

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ дагуу гуравдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Иймд иргэд дохио дуугарахад айж сандралгүй, газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөгөө гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дуут дохио маш сул сонсогддог шүү.

  • Х
    хүннү

    Яг газар хөлөх үед нь таг л байдагдаа. Сүүлд нь энд тэнд тэдэн баллын хүчтэй газар хөдөлсөн гэж сонсдог. Газар төдлөх үед тухайн бүс нутагт нь дуугарч байвал хүмүүст хэрэгтэй юм даа. Турайлбал Говь-Алтайд газар хөдөллөө гэхэд тухайн голомтын ойролцоох сум сууринд дуугарч анхааруулдаггүй юм уу? Нэг хөдөлсөн газраа хэдхэн мөчийн дараа хөдөлдөг гэсэн биз дээ.