Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилтай  хутгах нь буруу

Улс төр
UBn teamУнших: 1 мин 16 сек
20
legacy:2025/10/bulgaa.png

Цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

Тэрбээр, “Улс төр, намын зодооноо төрийн ажилтай хутгах нь буруу гэж бодож байна. Төсөв дээр шүүмжлэлтэй хандаж, хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлсэн нь хүмүүсийн дургүйг хүргэсэн байж магадгүй. Бид өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулахыг шийдэж байгаа учир өөр зуураа аргацааж, толгойг нь илээд өнгөрөх биш, олон нийтийн саналыг сонсох ёстой” гэлээ.

-МАН-ын даргын сонгууль хоёр өдрийн дараа болох гэж байна. Удирдах зөвлөлөөс их хурлаараа сонгохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Намын дүрмийн дагуу Бага хурлаараа намын даргаа сонгож болдог. Их хурлыг намын Бага хурлаар зарладаг. Тэр нь дор хаяж 45 хоногийн дараа хуралдах ёстой. Тэр болтол улстөржилт дэндэхээр байна. Нийгмийг талцуулж хувааж болохгүй. Жирийн намын гишүүдийг ч энэ асуудал дээр хуваагдан талцуулж, бухимдуулаад байж болохгүй.

-Өчигдөр “Лхагвын тойм” нэвтрүүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр их хурлын даргатай холбоотой асуудлуудыг ярилаа. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч.

-Би нэвтрүүлгийг нь үзээгүй. Гэхдээ Б.Энхбаяр гишүүнд баримт байгаа бол шалгуулах бүрэн эрхтэй. Харин улс төрийн намын даргын сонгуулийг угтаж улс төр хийж байгаа бол харамсалтай. Тэр хүнд баримт байсан бол гаргаж ирэх цаг хугацаа их байлаа. АТГ-т өгөөд шалгуулж болно. Нүүрсний сонсгол хийгээд жил болох гэж байна. Энэ хугацаанд “Нотлох баримттай, дэлгэнэ шүү” гэсээр ирсэн. Гэмт хэргийн баримтыг дэлгэх зөв цаг гэж байхгүй. Зөв юм хийх гэж л байгаа бол түүнийгээ хийх хэрэгтэй.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Булгантуяа гишүүн зөв юм хэлээд байна. Б. Энхбаяр минь дээ…чи худлаа шударга царайлчаад худал, үнэн таамаг дэвшүүлэн түүндээ итгэж хүмүүсийн толгойг эргүүлэх хэрэггүй. Сүүлийн үед нэг л их “өс”үнэртүүлсэн амьтан байх боллоо. Эр хүн шиг бай л даа. Хэний талд орж амьраад байгааг чинь мэдэж л байна. Хүрэлсүх чиний юу юм? Танай Занданшатар чинь 10 мандааттай тойрогт өвдөн шороодож намаа бузарласан нөхөр ш дээ.

  • Б
    Б.ЦОГТГЭРЭЛ

    БУЛГАНТУЯА ДАРГА ! ЯЛИХГҮЙ ЗУСАР БАЯЖИХАД СААД ГЭГЧЭЭР ДЭД ДАРГАА БАРАХГҮЙ ГУНШАГАНАЖ БАЙЖ !