"Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох" өргөдлийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-bv5v9psv-2.webp

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо хамтран хуралдаж "Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх" асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай иргэний өргөдлийг хэлэлцэхээр товлогдсон.

Тэгвэл тодорхойгүй шалтгаанаар байнгын хорооны хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Сануулахад, иргэн Х.Оюунбилэг 10-р сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд дээрх өргөдлийг санаачилж, ердөө 10 гаруй хоногийн дотор 100.475 иргэний санал авч улмаар УИХ-аар хэлэлцэхээр болж ӨБХ, ЭЗБХ-нд шилжүүлээд буй.