Д.Цогтбаатар: Би Үндсэн хууль зөрчөөгүй, гишүүн болохоосоо өмнө гэмт хэрэг хийгээгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:davaagiin tsogtbaatar gishuun/ц.png

Улсын дээд шүүхээс Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээснээр бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн.

Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр "Би Үндсэн хууль зөрчөөгүй, гишүүн болохоосоо өмнө гэмт хэрэг хийгээгүй. Дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж байгаа" гэлээ.