“ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ“ тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:459330467_556974686761168_1497403103417208260_n.jpg

Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хойд бүсийн хөгжлийн төв”-өөс “ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ” санаачилгын хүрээнд "ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт Орхон аймагт ЕБС-иа төгссөн, тус аймгийн харьяалалтай, бакалаврын өдрийн ангид сонгогдсон 12 мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа 12 оюутныг хамруулж тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.

Үүнд хамрагдах залуус нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол болон гадаад улсын их, дээд сургуульд суралцаж байгаа 1-4-р курсийн оюутан байх бөгөөд сурлагын голч дүн 3.0 аас дээш байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. 1-р курсийн оюутанд голч дүн хамаарахгүй, эссэ гол нөхцөл болно.

Тэтгэлэг горилогчдын өргөдлийг 2024 оны 9-р сарын 24-ний 18.00 цаг хүртэл erdenetshineilgeelt@gmail.com хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8608-7776 дугаараас тодруулна уу.

"Эрдэнэт-шинэ илгээлт" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгогдсон 12 мэргэжлийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж аваарай.