Хятад, Солонгос, Малайз улсын иргэдийн гар утас болон бэлэн мөнгийг дээрэмдсэн гэх таван гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:juulchin/juulchid.jpg

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлд гадаад улсын иргэдийн эд зүйлийг нь дээрэмдсэн гэх таван гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ, БНСУ, Малайз улсын иргэдийн өмчлөх эрхэд халдаж, гар утас болон бэлэн мөнгийг дээрэмдэж хулгайлсан хэрэг гарсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн 37 настай Б-г үл таних хоёр этгээд хүч хэрэглэхээр заналхийлж, эд зүйлийг нь дээрэмдсэн байна.

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор гадаад улсын жуулчид манай улсад ихээр ирдэг. Үүнтэй холбоотойгоор жуулчид гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа тул тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлд холбогдох аялал жуулчлалын байгууллагууд анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Нийслэлийн Цагдаагийн газар ажил хийхээ больсон. Ганбат дарга худлаа ажил хийж байгаа зураг аваад бай л гэдэг. Баахан худлаа тайлан гаргадаг. Гэмт хэрэг тэр тусмаа халаасны хулгай арай хэтэрлээ. Авто вокзал, захуудаар дүүрнн хулгайч, цагдаа нар нь татаас авдаг гэсэн. Шоудаад байлгүй ажил хийдэг хүн тавиач