Орон гэргүй иргэдийн мэдээллийг ашиглан мөнгө угаасан бүлэглэлийг илрүүлжээ

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
0.071004001793954364.webp

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглаж, цахим банкны мэдээлэлд халдан мөнгө угаасан зохион байгуулалттай бүлэглэлийн хэргийг мөрдөн шалгаж дуусган, прокурорт шилжүүлжээ.

Хэрэгт Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар холбогдож байгаа бөгөөд тэд Чингэлтэй дүүргийн IV хороонд оршин суух тодорхой хаяггүй, орон гэргүй, архины хамааралтай иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авчээ.
Улмаар улсын бүртгэлийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглан, цахим интернэт банканд хууль бусаар нэвтэрч, холбогдох мэдээллийг өөрчилж, засварласан байна.

Мөн гэмт хэргээс олсон мөнгө, хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хөдлөх хөрөнгө худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулан ашиг хүртэж байжээ. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар улсын бүртгэл болон цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтан дээрх этгээдүүдэд иргэдийн хувийн мэдээлэл, лавлагаа гаргаж өгсний хариуд хахууль авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Ийнхүү зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, үргэлжилсэн үйлдлээр мөнгө угаасан болон албан тушаалтнууд хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.


tenx-hd