"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
MPA PHOTO 2026-1-1728.webp

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. Энэ талаар шүүхээс тодруулахад "10-р сарын 30-нд Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцээд 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон" гэв.

Н.Цэрэнсамбуу өмнө нь тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирлаар ажилласан байдаг. Тэрбээр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах явцдаа тендерт шалгарсан компанид давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийг 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх хэргээр шалгаж эхэлсэн аж.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Юундаа нэр усыг нь нуугаад баыгаа юм бэ

  • З
    Зочин

    Уг нь ажил хэрэгч, мэргэшсэн залуу юмсан. Акулуудын гар хөл болоод л хохирч байх шиг

  • Т
    Там

    Үхүүл ийм амьтад тмидаа жаргалтай

  • Х
    Ха хө

    Харваас сэжгийн гар байна даа