Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага 500-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2024/05/7.PNG
legacy:_shariljjj/Намуу/цэвэрлэгээ/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-12.jpg

Богдхан уулын дархан цаазат газрын онгон зэрлэг болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аяллын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс, ургамлыг сүйтгэх, зэрлэг амьтдын амьдрах таатай орчинд аюул дарамт үзүүлэх, байгаль орчныг бохирдуулах үйлдэл нэмэгдэх болсон.

Дээрх үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа бөгөөд уг зөрчлийг гаргаж буй иргэд тус үйлдлээ таслан зогсоохыг анхааруулжээ.

Тодруулбал, Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 500 нэгжтэй, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулсан байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ганц Богд уул гэлтгүй хаа сайгүй хөрс сүйтгэж байгааг зогсоогооч ээ

  • Х
    Х

    Хуцалгүй дархан гэсэн том нэртэй газар шавар амбаарууд барьж дууслааа гоё хуцсан лалрууд

  • З
    Зөвлөгч.

    Энэ газарт эзэн байдаг бол хууль, хяналтаа зохих журмаар тавих хэрэгтэй. Уул усаа хамгаалах талаар төрөөс гаргасан эрх хэмжээ багадаагүй байна. Ажил албан тушаал хашиж байгаа албан хаагчид ажлаа ёс зүйтэй хийх ёстой.