Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг маргааш хэлэлцэхээр болжээ
00

Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг маргааш хэлэлцэхээр боллоо. Тодруулбал, сэтгүүлч Б.Даваахүүг "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр Хорих 461-р ангид цагдан хориод буй. Тэгвэл түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд энэ баасан гарагт хэлэлцэхээр болоод байсан юм. Харин шүүх хурлын тов маргааш болж өөрчлөгджээ.


