ХУУЛЬ: Ерөнхийлөгч чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-д өгч, үүнийг ёсоор болгосны дараа Ерөнхийлөгчийг чөлөөлөгдсөнд тооцно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн. Тэгвэл дээрх асуудал хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг вэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд 3 дахь хэсэгт:
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
1/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;
2/Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;
3/нас нөгчсөн тохиолдолд гэжээ.
Өөрөөр хэлбэл, одоо Ерөнхийлөгч өргөдлөө албан ёсоор УИХ-д өргөдлөө гаргаж, үүнийг нь ёсоор болгосон тохиолдолд Ерөнхийлөгчийг чөлөөлөгдсөнд тооцно.


