Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгч байгаа тул Х.Нямбаатар хэлсэндээ хүрч эх орондоо ирэх үү

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
ubn-v2-media-ed5m7fdi-2.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд хөндөгдөөд буй "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлига, Бага тэнгэр дэх тансаг хаусны асуудалд нэр холбогдоод буй. Тиймээс Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч байгаад өөрийнх нь нэр төрд халдсан хүмүүсийг холбогдох байгууллагуудад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдлээ.


Дашрамд, сүүлийн сар гаруйн хугацаанд түүний эсрэг Канадаас лайв хийж, огцрохыг шаардаад буй Хотын дарга асан Х.Нямбаатар "У.Хүрэлсүхийг огцорсны дараа Монголд очно" гэж мэдэгдсэн. Тэгвэл У.Хүрэлсүх ажлаа өгч буйгаа мэдэгдсэн тул Х.Нямбаатар хэлсэн үгэндээ хүрч эх орондоо ирж шалгуулах уу гэдэг асуудал үүсэж байна.