Нэр дэвшигчдийн жагсаалтад багш, эмч, малчдын төлөөллийг оруулна гэдгээ Ерөнхий сайд УЗ-ийн хуралд танилцуулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:man buleg/322393052_894273015033265_4177796213972868113_n.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2024.02.29/ хуралдаж, сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн. УЗ-ийн хурлаар намын "мөрийн хөтөлбөр"-өө хэлэлцэж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад ямар төлөөллийг багтаах талаар ярилцжээ. Тодруулбал,

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг буюу багш, эмч нар, малчдыг багтаана гэсэн байр суурьтай байгаагаа танилцуулсан аж. Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    irgen

    ingevel hen demjiv ve de

    • Б
      Би бас нэг иргэн нь байна

      Иргэн та үнэн хэллээ. Оноо авах гэсэн ядмаг арга байна. Их хуралд эмч, багш, малчныг жагсаалтаар оруулах нь хувь хүнд, цаашлаад Монгол улсад их хэрэгтэй ажил уу. Зүгээр л эмч багш нарын цалинг нэмж ажиллах нөхцөл, боломжоор нь ханга. Цалингаа нэмүүлэх жагсаал хийхээр *Эх орноосоо урвасан хэрэг* гэж үздэг ерөнхий сайд байхаа. УИХ-д суухыг боломж гэж үздэг юм биз дээ. Эмч, багш, малчид тэнд очиж суугаад юу хийх юм бол доо.