С.Зоригийг амиа алдсаны маргааш болсон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг “улсын нууц“-аас гаргажээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Zorig agsan/341037011_754925376162659_4400988989236596000_n.png

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг "улсын нууц"-аас гаргажээ.

Уг шийдвэрийг өчигдөр /2024.02.28/ болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ. Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв.

Сануулахад, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг буруутгаж, шүүхээс тус бүрд нь 20 жил хорих ял оноох шийдвэрийг 2017 оны наймдугаар сарын 4-нд гаргаж байсан. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гаргасан билээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хурлийз зауу нь:

    орос эхтэй хятад эрлийз эцэгтэй энэ залуугийн, би монгол хүний саруул ухаанд итэгдэг гэдэг үг нь: өнөөдөрийн өндөрөөс их л тод харгадах юм ерөөсөө л ангийн, багийн андуудад нь: АНУ бэлэн их мөнгө амалжээ одоогийн дэлхийн банк санж пи да, нөгөө л нэг бат үүл, тэргүүнтэй тухай нь үеийн улс төрчид өлгийдөөд л бидний 35 тэрбүм долларын эх бишүү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda