Л.Оюун-Эрдэнэ: “Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:oyun erdene/оюук цагдаа.png

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ "Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.

Нүүрсний хулгайтай тэмцэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ил тод болгох, авлигын эсрэг ялын бодлого чангатгах зэрэгт цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн "Засгийн газраас аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж буй энэ үед цагдаа, дотоодын цэргийн ахлагч, албан хаагчид мэдлэг боловсрол, харилцаа хандлагаа дээшлүүлэх нь жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлж, олон улсад эх орноо таниулах замаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно" гэв.

“Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй. Цар тахал тархаж, эдийн засаг тасалдсан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй хүнд цаг үед ард иргэд, төр засагтайгаа хамт байдаг цагдаа, дотоодын цэргийн байгууллагынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэж Ерөнхий сайд хэллээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    тэгээд өөр яах юм өөр хэн яаж тэмцэх юм бүүр нэг ялны хийх юм аа ажлаа арчаагүй юмбэ яахаараа бардаггүй юм хэр томорсон хэн яаж томруулаад бган ядаж дэлгээд тавьчих хэн хөшигний ард та нарыг удирдаад бган 8н жил л засгийн газар ерөнхий сайд тэмцээд барахгүй байна гэж хуцлаа

  • З
    Зочин

    үнэн шүү.