Х.Болорчулуун: Ч.Хүрэлбаатар 3,4 хүний кноп дарж байгаад Монголбанкаар Оюутолгойн мөнгө орох тогтоолын төслийг унагасан шүү дээ. Худлаа гэвэл намайг шүүхэд өгөөрэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Hurelbaatar gishuun/411058413_893342182326545_5158635918776498180_n.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Гишүүд эсэргүүцээд кнопоо хаяад гарч байхад Ч.Хүрэлбаатар 3,4 хүний кноп дарж байгаад Монголбанкаар Оюутолгойн мөнгө орох тогтоолын төслийг унагасан шүү дээ. Худлаа гэвэл намайг шүүхэд өгөөрэй" гэв.