З.Мэндсайхан: Ирэх онд 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг гаргаж, 16 мянган айл орон сууцтай болно
00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны улсын төсвийг эцэслэн батлав. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн баталсан юм. Тэгвэл төсөвт тусгагдан батлагдаж буй өөрчлөлтүүдийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ирэх онд 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг гаргаж, 16 мянган айл орон сууцтай болно. Эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг гаргаж байгаа" гэв.



