"Ахмадын тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин 10 хувиар нэмнэ"

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-qx4u2o3x-1.webp

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны улсын төсвийг эцэслэн батлав. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн баталсан юм. Тэгвэл төсөвт тусгагдан батлагдаж буй өөрчлөлтүүдийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ахмадын тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин 10 хувиар нэмнэ. Ингэснээр ахмадууд 1,3 сая төгрөгийн дундаж тэтгэвэртэй болно. Төрийн албан хаагчдын цалинг 2027 оны 4-р сарын 1-нээс 10 хувь нэмнэ. Төрийн тусгай болон захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 122 мянгаар нэмэгдүүлж, 622 мянгад хүргэж байна. Асаргааны тэтгэмжийг 40 мянгаар нэмлээ. Иргэд сарын цалингийнхаа эхний 792 мянган төгрөгт орлогын татвар төлөхгүй" гэв.