СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр их хэмжээний цас орно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-ok63lmjn-1.webp

Баруун аймгуудаас эхлэн их хэмжээний цас орж, цаг агаар эрс хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Тодруулбал, өнөө шөнө (11.13-14) Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр их цас орно. Иймд:

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх;

Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх

Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.