“Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Battulga Erunhiiluch/ссс.jpg

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эсэх асуудал УИХ-ын шатанд хэлэлцэгдэж буй. Тус хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах заалтыг Ардчилсан намаас эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр 12.20 цагт УИХ-ын дарга Г. Занданшатарт тус хуулийн төслийг эсэргүүцэж буй талаарх шаардах бичгээ биечлэн гардуулж өгсөн байна.

Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тодруулбал, тэрбээр төмөр замын асуудалд дараах байр суурийг илэрхийлсэн юм.