Г.Түвдэндорж: Карибын тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:chuluut buh/Battulga Erunhiiluch/battulga.jpg

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудал УИХ-ын шатанд хэлэлцэгдэж буй. Тус хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах заалтыг Ардчилсан намаас эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г. Занданшатарт тус хуулийн төслийг эсэргүүцэж буй талаарх шаардах бичгээ биечлэн гардуулж өгөхөөр Төрийн ордонд орсон юм.

Тэгвэл ЭЗХ-ийн Дэд сайд Г.Түвдэндорж твиттер хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ" хэмээжээ.

Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ 🏴‍☠️ https://t.co/GdThQwfBTV

— Tuvdendorj Gantumur (@tuvdee) January 10, 2024