ЗГ: Н.Анхбаярыг ГХЯ-ны ТНБД-аас чөлөөлж, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг ДЭМЖЛЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Anhbayar TNBD/Anhbayar TNBD.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим томилгоодтой холбоотой асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн томилгоог хийгээд байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг Засгийн газраас дэмжсэн аж. Н.Анхбаяртай холбоотой эл томилгоог удахгүй УИХ-аар оруулж баталгаажуулах юм байна.