ТОДРУУЛГА: Л.Чинбатын хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж, мөрдөгчид буцаасан

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:gatsuurt/цэц.jpg

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээллүүд гарсан. Энэ талаар тус аймгийн прокурорын газраас тодруулахад "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбогдох асуудалд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Аймгийн Мөрдөн байцаах тасгаас дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 3-н зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж тус прокурорын газарт ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг мөрдөгчид буцаасан" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Лаларын хулгайчуудаа хацайлж хамгаалсан Монголын шударга шүүх цагдаа прокурор????Ядарсан жирийн иргэн бол одоо 461 т хориод ял авах нь тодорхой .Удахгүй морь бүдэрч мотоцикль өөрөө онхолдсон баяныыг гүжирдсэн болох байхаа өмхий бирд Чинбатыг эрлэг авах байлгүй үр хүүхэд хэдэн үеээр .Монголын хамаг алт зээл иыг цөлмөсөн муу луйварчин

  • Т
    тоо

    Сэлэнгэ аймгийн Прокуорыг яаралтай шалгаж баривчил