Ж.Одгарьд: Шүүх шийдээгүй байхад Гандантэгчилэн болон бүх хийд рүү дайрч, давшилж, зарим улстөрчид улстөр хийж байна

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин 30 сек
40
legacy:gandantegchenlin/_M1A4358.jpg

Ламхай нар хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар Гандантэгчилэн хийдээс албан ёсоор мэдээлэл хийлээ. Энэ талаар Гандан телевизийн захирал Ж.Одгарьд "Хэрэг гарсан байж болзошгүй асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг буруутайд тооцож болохгүй байгаа асуудал бий. Энэ сарын 15-ны орой Гандантэгчилэн хийдэд "Хүчирхийлэл болсон байж болзошгүй" гэх мэдээлэл цацагдсан. Энэ дагуу бид шуурхай хуралдаад цагдаагийн байгууллагад хүсэлтээ гаргаад хэрэг хянан шалгах ажиллагаа эхэлсэн.

Сүүлийн үед шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад сошиалаар шүүх байдал хэрээс хэтэрч байна. Гандантэгчилэн хийд соёлын өвийн онцгой бүс, олон 100-н жил оршиж ирсэн монголчуудын оюуны соёлын үнэт өв. Үүн рүү зүй бусаар харьцах, хандах тохиолдол гарч байна. Ганц Гандантэгчилэн хийд рүү биш Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх хийд рүү дайрч давшлах, зарим нэг улстөрчид улстөр хийх зохимжгүй асуудал байна. Үүссэн асуудалтай холбоотойгоор бид маш их цочирдож байгаа. Учир нь энэ асуудлыг сонсож, ярихад ч эвгүй байна. Мөн энэ асуудлаас болж, лам хуварга, хийдүүдийг гутаан доромжилж байгаад харамсаж байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үнэн зөв явах байх. Бид маш анхааралтай, өндөр хариуцлагатай шалгуулна.

Хэрэгт холбогдсон бай, холбогдоогүй ч бай бид хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах төлөө ажиллана" гэлээ.

legacy:gandantegchenlin/_M1A4358-1.jpg

Гандантэгчилэн хийдийн Нийгэм, олон нийтийн асуудал хариуцсан тэргүүлэгч лам Б.Мөнхбаатар "Анх энэ ярилцлагыг хийхдээ тодорхой хүүхдүүдийн нэр усыг олон нийтэд зарласан явдал нь хүүхдийн эрхэд маш ноцтойгоор халдсан асуудал болсон. Үүнээс болж тухайн хүүхдүүд нийгэмд ялгаварлан гадуурхагдах, бодитой нөхцөл байдал үүссэн. Мөн тэрхүү ярилцлагуудын мушгин гуйвуулж, Монголд болон Энэтхэгт суралцаж байгаа хүүхдүүдийг харлуулж, эрхэд нь халдаж, гутаан доромжилж буй асуудал их гарч байна. Тиймээс энэ асуудалд цензуртай хандахыг хүсч байна. Хүүхдийн асуудал маш эмзэг байдаг. Гол нь энэ хэргийг үнэн зөв шийдэх ёстой" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шүүхээр шийдүүлээд бх юмгүй бүх юм ил болж бна ш дээ өмхий хувалзуудаа

  • З
    Зочин

    Олон нийтийн өмнө,зүс царай н шоронгын хулгайч шиг...

  • З
    ЗОЧИН

    ГАНДАН ХИЙД СОЁЛЫН ӨВИЙН ОНЦГОЙ БҮС НЬ МӨН БӨГӨӨД ИЙМ АСУУДАЛ ГАРСАН НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ. ЦӨЦГИЙ МЭТ ХАМГААЛЖ БАЙСАН БОЛ. ДААНЧ ЯАВ. ТИЙМ БИШ Л БАЙГААСАЙ.

  • О
    Олзвой

    Үс гэзэг сахал сармайндаа баригдсан лам бугай буруугаа хүлээ...