Д.Тогтохсүрэн: Санал хураалтад 66 гишүүн оролцож, нууц санал хураалтаар шийдсэн. Уг нь нээлттэй явуулмаар байгаа юм

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:togtohsuren/рахаа.jpg

Нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг үндэслэсэн ТББХ-ноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж буй.

Чуулганы хаалттай хуралдаан дөнгөж сая дуусч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдэж байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгч байна.