“АН-ын даргыг батламжлах их хурал гэж үзэх үндэслэл байхгүй“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:erdene unurbayar/03.17.01.jpg

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон АН-ын нийт удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Х.Баттулгыг намын даргаар батламжлах ээлжит бус их хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хууль дүрмээрээ ийм боломж байхгүй. Өөртэйгөө өрсөлдөөд ялах тогтолцоо ардчилсан улсад байдаггүй. Эрүүл саруул иргэдтэй улсад ийм зарчим байхгүй. Зарим дарангуйлагч улсад удирдагчид нь ичдэг. Манайд бол ичихээ больчихсон юм байна. Үүнийг сонгууль ч, сунгаа ч гэхгүй. Монгол хүн Монгол хүндээ дайсан байж болохгүй. Эвлэж нэгдээд хийх ажил их бий. АН-ын даргыг батламжлах хурал гэж үзэх үндэслэл байхгүй" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гавъяат хуульч

    Би бол Гавъяат хуульч хүн. Хуулийн дагуу бол Х.Баттулга хууль ёсны дарга мөн. Эрдэнэ ч бас мөн. Элбэгдорж, Бат-Үүл, Тулгат нар ч бас мөн. Хүссэн хүн болгон АН-ын дарга. Тэр байтугай эрүүлжүүлэхэд байгаа Эрдэнийн хүү Одбаяр ч АН-ын дарга. Бүр 7 буудлын Должин авгай бас дарга. Яагаад гэвэл ардчилал гэдэг чинь дураараа дургихыг хэлнэ. Зөвхөн Эби, Үүл нар дураараа дургиад бусад нь болохгүй гэж үү?

  • З
    зочин

    энэ нөхөр мэддэг юм уу, бүх гишүүдийн хуралд оролцсон нийт гишүүд мэддэг юм уу

  • З
    зочин

    энэ нөхөр мэддэг юм уу, бүх гишүүдийн хуралд оролцсон нийт гишүүд мэддэг юм уу

  • И
    иргэн

    Үнэн үнэн

  • И
    иргэн

    Үнэн үнэн