Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ сардаа багтааж ойжилтын улсын зөвлөгөөнийг зохион байгуулна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:Hurelsuh Erunhiilugch/NEWS5636-scaled.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтад оролцохдоо "Нэг тэрбум" мод тарих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санаачилгыг дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Энэ сардаа багтааж ойжилтын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, их хурлыг хийнэ. Ургамал судлаач нар, ойчид, мод тарьдаг хүмүүс, ААН, эрдэмтэн, судлаач нар болон сайн дурынхны нэгдсэн хурал хийж зохион байгуулалтад оруулна. Ингээд энэ өвөл тэрбум мод тарих бэлтгэлээ хангана. Шинжлэх ухаанчаар ажиллана. Зөвхөн тариад орхих бус ургуулна. Орчин үеийн технологийг нэвтрүүлнэ. Хүрз, хувинтай ус бариад гүйгээд байхгүй. Орчин үед модыг агаарааас тарьж байгаа. Хүн төрөлхтний хөгжилтэй орнуудад бий болсон техник технологийг нутагтаа авч ирж Монголдоо нутагшуулна. Ингэж байж бид амжилтад хүрнэ" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тийм олон мод тарьдаг юм байж. Үр дүн нь юу байх вэ гэдэг л сонин байна. Америкийн байсан уу, гаднын нэг хүн мод тариад нүүрсхүчлийн хийг багасгахгүй гэсэн байсан. Тэр нь тийм ч байг, үгүй ч байг энэ орны цөлжилтөд ямар нэмэртэй вэ гэдэг нь л тун чухал даа