Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЕХ-ноос УИХ-ын сонгуулийг цаашид цахимаар явуулах санал хүргүүлжээ
Улс төрUBn teamУнших: 1 мин
00

Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссын урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар 2021 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-д явагдсан Төрийн Думын сонгуульд албан ёсны ажиглагчаар оролцжээ.
Дэлхийн нийтийг донсолгосон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үетэй давхацсан уг сонгуулийн санал авах ажиллагааг санал авах байр болон цахимаар зохион байгуулж байгаа үйл явцтай танилцсан байна.
Улмаар СЕХ-ноос сонгуулийг цахимаар явуулах талаар судалж, цаашдаа УИХ-ын сонгуулийг цахимаар явуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.



