Өмнөговь аймаг маргаашаас хөл хорио тогтооно

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2024/12/өмнөговь (2).jpg

Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, есдүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болсон байна. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийжээ.

-Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.

-Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.

-Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.

-Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.

-Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.

-Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК.системээр зөвшөөрөл өгнө.

-Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.

-Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.

-Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх журмыг мөрдөх юм байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    baagii

    hotoos ywsan humuusiig yahiin bl

  • З
    Зочин

    Хөдөө гэртээ очихоор явсан хүнийг гэрт хариулна биз дээ.

  • И
    ИРГЭН

    ЗӨВ. БҮХ ГАЗАР ИНГЭВЭЛ ЭРХБИШ БУУРНА ШДЭЭ. ЧИНГЭХГҮЙ ХҮНЭЭ АЛДААД ГҮЙЦЛЭЭ. ДЭЛХИЙ ДАЯАР ТОГТВОРЖИХ ХАНДЛАГА ГАРААД БАЙХАД АМИА АЛДВАЛ ХАЙРАН БАЙНА. ЭДГЭРНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ЗААВАЛ ХОР ХӨНӨӨЛ ҮЛДЭЭЖ ТАХИР ДУТУУ БОЛЖ БАЙНА. ХЭНЭГГҮЙ ХАЙХРАМЖГҮЙ, ХҮНИЙ СЭТГЭЛЭЭР ХАНДАХ ЯВДЛААС БОЛЖ ХОХИРВОЛ ХОХЬ Л БОЛОХ НЬ.