Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргалыг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ
Улс төрUBn teamУнших: 1 мин
00

Архангай аймгийн ИТХ хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг чөлөөлсөн. Улмаар тус хурлыг хууль бусаар хуралдсан гэж тус аймаг дахь Ардчилсан намынхан үзэж байсан ч дараагийн хуралдаан товлогджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан болж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
АН-ын бүлгээс М.Батжаргалыг нэр дэвшүүлэн илээр санал хураахад төлөөлөгчдийн 60,5 хувь буюу АН-ын 20, МАН-ын 3 төлөөлөгч дэмжсэнээр Ерөнхий сайдад уламжлахаар болсон аж.
Хуралдаанд 39 төлөөлөгчийн 38 нь оролцжээ.



