Японд амиа хорлолт бууруулахын тулд цэнхэр гэрэл ашигладаг

Дэлхий дахинд
UBn teamУнших: 1 мин
20
legacy:hereglesen zurag/Suicide prevention blue 2.jpg

   Хүмүүсийн амиа хорлох олон арга зам байдгаас Японд хамгийн түгээмэл нь метронд дайруулах явдал. Нэг жил Японы метроны буудлуудад амиа хорлосон хүний тоо жилд 2,000 хүрч байжээ. Харин энэхүү тоог 84 хувиар бууруулсан нэгэн сонирхолтой арга хэмжээ бол цэнхэр өнгийн гэрэл юм.

   Иймд хүмүүсийг амиа хорлохоос сэргийлэх зорилгоор, сэтгэл зүйчдийн гаргасан зөвлөмж дээр үндэслэн Японы метроны буудлуудад цэнхэр өнгийг гэрэл тавьж эхэлсэн байна. Энэ аргыг хамгийн анх Англид хэрэглэсэн нь амжилттай болсон тул ийнхүү Японд нэвтэрчээ.

  Тэнгэр болон далайн цэнхэр өнгийг ийнхүү метроны буудлуудад авчирснаар хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, дарамт, стресст орсон хүмүүсийг тайвшруулах зорилго нь үр нөлөөгөө өгсөн байна.  Амиа хорлосон Япон хүний тоо 2003 онд 34,500 байснаас 2017 онд 21,000 болж буурсан ч залуучууд, дунд сургуулийн сурагчдын амиа хорлолтын түвшин жил бүр өссөөр байна.

legacy:hereglesen zurag/Suicide prevention blue 1.jpg legacy:hereglesen zurag/Suicide prevention blue.jpg
tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    нэрэлхүү зан

    Монгол амиа хорлол барга байхгүй байсан гэмээр цөөхөн байсан сүүлийн үед олшироод байгаа нь Япон түншээсээ суралцаад байгаа юм уу? ккк

  • З
    зочин

    хөгжилтэй баян орон ч байсан хөгжилгүй ядуу орон ч байсан хамаагүй амиа хорлолт их байна.