ЭСЯ: Италид байгаа Монгол иргэд яаралтай тусламж хэрэгтэй тохиолдолд 112 дугаарт холбогдох боломжтой

Дэлхий дахинд
UBn team
Унших: 1 мин
824
e339af86-a87f-43a6-a876-33cd42e438e3-1200x0-29a36b97-81bd-49fe-b8c4-a73848dbfdea-15.webp

Итали Улсын Милан, Болонья, Турин, Ром, Наполи, Флоренц, Женова зэрэг хотуудад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түлш шатахуун, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт, татварын дарамт зэрэг амжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй. Жагсаалын улмаас зарим газруудад эмх замбараагүй байдал үүссэний улмаас иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд хооронд мөргөлдөөн үүссэн байна.

Тиймээс Италид суух Монголын Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал, "Орон нутгийн хууль сахиулах байгууллагууд нийтийн хэв журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд зарим хотод оюутан, залуучуудын байгууллага, үйлдвэрчний эвлэлүүд жагсаал, цуглаан, ажил хаялтыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай эх сурвалжууд мэдээлж байгаа тул ойрын хугацаанд замын хөдөлгөөн, нийтийн тээврийн үйлчилгээнд түр хугацааны өөрчлөлт, хязгаарлалт үүсэж болзошгүй байна.

Иймд Итали Улсад оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж байгаа Монгол Улсын иргэдийг жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал үүсэж буй газруудад зорчихоос зайлсхийх, анхаарал болгоомжтой байж өөрийн аюулгүй байдлыг хангаж, орон нутгийн цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, анхааруулгыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд яаралтай дуудлагын 112 дугаарт холбогдоно уу" гэжээ.


tenx-hd
Хуваалцах:824

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нутаглуугаа хурдан буцахуу явсан нь дээрдээ.

  • З
    Зочин

    Монголчууд нутаглуугаа буцахуу?

  • Ж
    Жэк

    Европ хэцүүдэж байгаа шүү Герман бас эвгүй болсон байналээ цагаачид нь даварцан

  • A
    a

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

    • З
      зочин

      зураг нь байна уу

    • В
      Ваав

      Тиймүү хаха

  • У
    Урнаа

    Монгол цалингаа нэмүүлье ... гэх мэтээр хоосон нэхэж тэмцэж байгаа дүр гаргаж бусдад буруу үлгэр дууриалал болж байж магадгүй. Хятадын ард түмэн цалингаа нэмүүлэх гэж шагсахгүй л байх шиг байна даа. Тэд хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэдгийг сайн мэддэг

    • А
      ах

      тэд хангалттай өндөр цалинтай бас хүнс өргөн хэрэглээний бараа хямд байхад юугаа хийгээд л жагсаад байхав . Харин бид яг эсэргээрээ байхад юугаа хийгээ л жагсаж тэмцэхгүй эвлэж нэгдэхгүй байгаа нь ойлгомжгүй байна даа