Английн багууд Суперлигээс гарч байгаагаа мэдэгдлээ

Дэлхий дахинд
UBn teamУнших: 1 мин
40
legacy:hereglesen zurag/soccer-ball-goal.jpg

   Английн хөл бөмбөгийн “Ливерпүүл”, “Арсенал”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”, “Челси” клубүүд Суперлигээс гарлаа. Өмнө нь Английн "Манчестер Сити" клуб Суперлигээс гарч байгаагаа мэдэгдсэн байна. Италийн “Милан”, “Интер” багууд тун удахгүй Суперлигийг орхино гэж тус улсын спортын телевизийн “Sky Sport” сувгийн сэтгүүлч Фабрицио Романо мэдээлжээ.

  Европын хөл бөмбөгийн шилдэг 12 клуб Суперлиг тэмцээн зохион байгуулна гэдгээ даваа гарагт зарласан юм. Эдгээр нь Английн "Манчестер Юнайтед", "Манчестер Сити", "Тоттенхэм", "Ливерпуль", "Челси" ба "Арсенал", Испанийн "Барселона", "Атлетико" ба "Реал", Италийн "Милан", "Интер" мөн “Ювентус” юм.

   Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/, Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ болон бусад томоохон холбоод эсэргүүцсэнтэй холбоотойгоор тэмцээнийг үүсгэн байгуулагч клубүүдийн төлөөлөгчид мягмар гарагт цугларч, тэмцээнийг татан буулгах талаар ярилцжээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Ангилийн хэдэн багууд хоорондоо л тоглоно биз тэр хэдээр дэлхийн хөл бөмбөгийн холбоо дутах уу?

  • З
    Зочин

    Unfa баахан мөнгө өгч зогсоосон шантааж

  • Б
    б

    2 хоногийн настай лиг байжээ хөөрхий.

  • А
    аги

    хөлсний тамирчдаа больчихвол болоод явчихна даа