Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээнд ялагч боллоо

Дэлхий дахинд
UBn teamУнших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/naomi osaka.jpeg

Японы теннисчин Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Америкийн тамирчин Женнифер Брэдиг ялжээ. Тоглолт 6:4, 6:3 онооны харьцаагаар өдгөө 23 настай Осакагийн талд өндөрлөсөн байна.

Эмэгтэй теннисчдийн холбоонд /WTA/ гуравдугаарт эрэмбэлэгддэг Осака 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний ялагч юм. Түүнчлэн тэрбээр 2018, 2020 оны Америкийн нээлттэй тэмцээний ялагч билээ.

Өдгөө 25 настай Америкийн тамирчин Брэди “WTA”-гийн чансаанд 24 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд өмнө нь 2020 оны Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдэж байжээ.

tenx-hd