Маргааш “Чингис хаан цом”-ын төлөөх бөхийн барилдаан болно

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
ubn-v2-media-pwwaovb8-1.webp

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигаар Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цом гардуулж байхаар шийдвэрлэсэн юм.

Өмнөх хоёр жилийн барилдаанд улсын харцага Э.Даш, улсын арслан Э.Батмагнай нар түрүүлж, “Чингис хаан” цомын эзэн болж байв.

Энэ жилийн барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг удахгүй танилцуулах аж.


tenx-hd