“Хямдралаар Гэрэлтүүлье” НОМИН-гийн BLACK FRIDAY тун удахгүй

Жил бүр НОМИН-гийн үнэнч хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг BLACK FRIDAY хямдралтай худалдаа энэ жил “Хямдралаар Гэрэлтүүлье” уриан дор 11 дүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ бодит хэмнэлтийг мэдрүүлж, өргөн сонголттой чанартай бараа, бүтээгдэхүүнийг хамгийн таатай үнээр хүргэдэг НОМИН-гийн BLACK FRIDAY худалдаа ийнхүү 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тус худалдаа Улаанбаатар хотын 4 дүүргийн 4 байршилд болон орон нутгийн 7 салбарт өглөөний 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Хямдралын өдрүүдээр гэр ахуй, цахилгаан бараа, бэлэн хувцас, барилгын материал, гоо сайхан, хүнс, даатгал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамарсан дэлхийд танигдсан чанартай брэндүүдийн 10,000 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг 10-80%-ийн бодит хямдралтай үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгох юм.
Өдөр тутмын хэрэгцээнээс эхлээд гэр бүл, ахуйн томоохон худалдан авалт хүртэлх өргөн сонголтыг нэг дороос, урьд өмнө байгаагүй таатай үнээр авах боломжтой нь энэ жилийн BLACK FRIDAY худалдааны онцлог юм.
Зохион байгуулагдах салбарууд:
Улаанбаатар хот:
1. НОМИН Их Дэлгүүр
2. НОМИН Макро Моол
3. НОМИН Агуулах Худалдаа Чулуун-Овоо
4. НОМИН Агуулах Худалдаа УБ Импекс
Орон нутаг:
5. НОМИН Агуулах Худалдаа Дархан /Хойд/
6. НОМИН Агуулах Худалдаа Эрдэнэт
7. НОМИН Агуулах Худалдаа Дорнод
8. НОМИН Агуулах Худалдаа Ховд
9. НОМИН Агуулах Худалдаа Увс
10. НОМИН Агуулах Худалдаа Даланзадгад
11. НОМИН Агуулах Худалдаа Арвайхээр салбаруудад тус тус зохион байгуулагдана.
Үнэнч хэрэглэгчдээ урамшуулж, худалдан авалтын боломжийг нь нэмэгдүүлэх зорилгоор НОМИН Бонус картын үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан LOYALTY ЗЭЭЛИЙН ЭРХ-ийг мөн энэхүү BLACK FRIDAY худалдааны үеэр олгож байгаагаараа онцлог юм.
Хэрэглэгч та өөрт олгогдсон LOYALTY зээлийн эрхээ NOMIN APP-ийн “Хэтэвч” хэсэгт байрлах “LOYALTY зээлийн эрх шалгах” цэсээр нэвтэрч шалган, баталгаажуулах боломжтой. Улмаар OmniWay APP-аар дамжуулан 10,000,000 төгрөг хүртэлх зээлийн эрхээ идэвхжүүлж, хүссэн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой.
Түүнчлэн BLACK FRIDAY худалдааны үеэр хэрэглэгчид бусад Fintech зээлийн аппликейшний “Одоо аваад, дараа төл” үйлчилгээг ашиглан худалдан авалтаа өөрт тохирсон төлбөрийн нөхцөлөөр хийх боломжтой юм.
Жил бүрийн 11 сард зохион байгуулагддаг НОМИН-ийн Black Friday худалдаа бол ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧДДЭЭ -80% хүртэлх хямдралыг жилдээ ганцхан удаа зарладаг ХЯМДРАЛ тул та бүхэн бодит хэмнэлтийг эндээс хийх боломжтой.
Түрүүлж ирсэн нь, томыг авна!
Хүний хэрэгцээ цөм бүрэн НОМИН
2026.11.11


