Ч.Номингийн "Фулхем" багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-7-6002.webp

Одоогийн ЦХИХХ-ны сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа хөлбөмбөгийн "Фулхем" багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэвч тухайн гэрээний хүрээнд "Фулхем" баг Монгол Улсаас 6 тэрбум төгрөг нэхэмжилж, улмаар Арбитрийн шүүхэд хандаад буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Ч.Номингийн "Фулхем" багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болсон. Шүүхээр явбал Монгол Улс ялах магадлал БАРАГ БАЙХГҮЙ.

Бид "Төлөхгүй" гэж шүүхээр яваад ялагдчихвал бүр их зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна" гэлээ.