Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд итгэх хүн байхгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-4-8650.webp

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн АТГ-т хүргүүлсэн 800 хуудас материалын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэд итгэх хүн байхгүй. 800 хуудас материалыг дааж ядаад өгсөн гээд байсан. Тэр нь маш хөнгөн, 800 хуудас байгаагүй. 30 хуудас канондоод аваачаад өгсөн. Бараг хоосон сав байсан.

Түүнд бичлэг ч байхгүй, 800 хуудас материал ч байхгүй. Д.Сумъяабазар хажууд нь лаа асаагаад байж байсан хүн" гэлээ.