СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор хүчтэй цасан шуурга шуурна

Бусад
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
I18.webp


Өнөөдөр Архангай, Булган, Орхон аймаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг болон Улаанбаатар хот орчмоор их хэмжээний цас орохыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Мөн баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Энэ үеэр ихэнх нутгаар хүйтэрч, салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, их цас орж, агаарын температур +1...+3 градус дулаан байна. Энэ нь өчигдрийнхөөс зургаан градусаар хүйтрэх үзүүлэлт юм. Харин Тэрэлж орчмоор их цас орж, 0...+2 градус, Багануур орчмоор цас орж, +1...+3 градус дулаан байх төлөвтэй.

Цас, нойтон цасны улмаас зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэйг анхаарууллаа.
Иймд малчид, иргэд, тээвэрчдийг цасан шуурганаас сэрэмжилж, холын замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авахыг зөвлөж байна.