BLACKPINK-ийн Женни Грэммийн шагналын гол төрөлд нэр дэвшжээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
jennie-blackpink-you-and-me-getty-800x508.webp

БНСУ-ын K-pop охидын хамтлаг BLACKPINK-ийн гишүүн Женни болон Австралийн уран бүтээлч Tame Impala нар хамтран гаргасан "Dracula" дуугаараа 2027 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын гол төрөлд нэр дэвшжээ.

Тэдний хамтран гаргасан "DRACULA" дуу нь Грэммийн шагналын хамгийн чухал төрлүүдийн Оны шилдэг бичлэг, Поп хөгжмийн шилдэг хамтарсан үзүүлбэр гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн байна.

Шагнал гардуулах ёслол ирэх жилийн хоёрдугаар сарын 7-нд Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д болох аж.

Сануулахад, АНУ-ын дуу бичлэгийн академи даваа гарагт Грэммийн шагналын 69 дэх удаагийн ёслолын 100 нэр дэвшигчийг зарласан байна.