Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
907755465_1494953099190581_8433779590863160209_n.webp

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Пүрэвдорж ар гэрийн асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэнг ИТХ-ын олонхын саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан.

Тэгвэл Ерөнхий сайдын 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг томиллоо.