Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө огцрох өргөдлөө өгөөд АТГ-т шалгуулчих
00

Улс төрийн хүрээнд үүсээд буй цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө огцрох өргөдлөө өгөөд АТГ-т шалгуулчих. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байж ингэж талцуулах хэрэггүй. УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан, МАН -ын Нийслэлийн намын дарга байсан хүн, амьд гэрч ноцтой авлигын гэмт хэргийн тухай гэрчиллээ.
Ерөнхийлөгчөөс эхлээд Б.Энхбаяр бас огцроод шалгуул. Х.Нямбаатар, А.Амундра нарыг ч бариад ир ээ. Бодь группийг бас шалгах ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа АТГ, УЕП ажлаа хий л дээ" гэжээ.


