"Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар бүгд ажлаа өгөөд шалгуул. Хууль бүгдэд үйлчлэх ёстой"
50

УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн гэрээг хянан шалгах түр хорооны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж КНОП дарна. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар бүгд ажлаа өгөөд шалгуул. Хууль бүгдэд үйлчлэх ёстой.
"Бодь"-ийн гэрээг ил болгохыг дэмжинэ гэчхээд цагаа тулахаар гарын үсгээ зурдаггүй гишүүд олон байна. 27 гишүүн гарын үсэг зурсан, 32 болчихвол УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ" гэв.



