"Хууль бус хөрөнгө хураах" нийтийн өргөдлийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
7d88d18f96964d16a03c88d652ff0d47.webp

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж, Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг хэлэлцлээ.

Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системээр иргэн Батболдын Болдбаатар “Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай” өргөдөл гаргасныг 100.200 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Нийтийн өргөдлийн цахим системд энэ өргөдөл нийтлэгдсэнээс хойш яг ижил агуулга бүхий хууль бус хөрөнгийг хураах тухай 13 өргөдөл ирсэн гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга танилцуулсан юм. Иргэдийн шударга ёсны шаардлага, төрд итгэх итгэлтэй холбоотой аливаа асуудлыг парламент анхааралтай авч үзэх үүрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.

Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлснээр иргэн Б.Болдбаатарын гаргасан нийтийн өргөдөлд тусгагдсан асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодоор үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.