Монгол Улсыг 6.5 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан гэх Ч.Номинг баримт нотолгоонд үндэслэн чөлөөлнө гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-amqabrzy-1.webp

ЦХИХХ-ын сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа хөлбөмбөгийн "Фүлхэм" багтай хамтран ажиллах гэрээ байгуулсны уршгаар Монгол Улс 6.5 тэрбум төгрөгийн өрөнд орсон тухай мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэвлэлд ярихдаа өгсөн. Улмаар шүүхэд хандсан ч ялалт байгуулах боломжгүй учраас төсвөөс төлөхөөр болсон.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал дээрх асуудалд "Ч.Номин сайдын асуудалд баримт нотолгоотойгоор хандана. Өөрөөр хэлбэл баримт нотолгоонд үндэслэн хариуцлага тооцох асуудлыг ярина" гэсэн юм.